Э.ЦЭНДБААТАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ЗҮҮЛЭЭ

2018-08-29  

Азийн наадмын боксын тэмцээний төрөлд Монголын тамирчид эхний медалиа авлаа.  Эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө  Туркменистан улсын боксчин Хурсанд Иманкулиевийг 5:0-ээр ялсан юм.  Манай тамирчин хагас шигшээд БНХАУ-ын боксчин Шан Жүнтэй тулалдахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.  Энэ жингийн нөгөө талд дэлхийн залуучуудын АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан 20 настай Узбекистаны боксчин Абдурасулов Шункор, Тайландын 22 настай тулаанч Ружакран Жунтронг нар хагас шигшээд тулалдаар шалгарчээ. Харин эрэгтэйчүүдийн 52 кг-д тулалдсан Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн төлөө  Тайландын Юттапонг Тонгдеег барсангүй. Ингэснээр Жакартагийн рингэнд гарсан манай 10 тамирчнаас 56 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Э.Цэндбаатар, 64 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 51 кг-д О.Жаргалан нар тэмцээнийг үргэлжлүүлж байна.

 Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?