ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.СУМЪЯА ӨНӨӨДӨР БАРИЛДАНА

2018-08-30  

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81 эмэгтэйчүүдийн 57, 63, 70 кг-ийн жингийн барилдаанууд явагдана. Энэ өдөр дэлхийн аварга, олимпийн наадмын мөнгөн медальт хөдөлмөрийн баатар Д.Сумьяа татамид гарна. Дэлхийн чансааг тэргүүлж буй тэрээр “А” хэсгийг толгойлж барилдах юм.

Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медаль Б.Ганхайч, 70 кг-д азийн аварга Ц.Наранжаргал нар хүч үзнэ.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар энэ өдөр татамид гарна. Харин 81 кг-ийн жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын шагналт олон улсын хэмжээний мастер Отгонбаатарын Ууганбаатар нар барилдана. Хэсгийн барилдаанууд өглөө 10:00 цагаас эхэлнэ.

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?