Энэ жилээс Азийн наадмын хөтөлбөрт багтсан кураш барилдаанаас анхны мөнгөн медалийг эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Б.Баасанжаргал авлаа .
Б.Баасанжаргал эхний тойрогт Туркменистаны бөх Мэхрибан Курбановаг 5:0-ээр ялж, удаах даваанд Филиппиний Женилоу Москуэдаг 3:0-ээр хожсон. Шөвгийн наймд Казахстаны Назгул Кубашеваг мөн 3:0-ээр ялсан байна. Хагас шигшээд шалгарсан тэрээр Узбекистаны Мухлиса Абдумаликоваг цэвэр ялсан байна. Харин аваргын төлөө өөр нэг узбек бөх Дилдор Шерметовад ялагджээ.
Тэрээр энэ онд Улаанбаатар хотод зохон байгуулагдсан самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 64 кг-д түрүүлж байсан юм.