ОУ-ЫН ТАЕКВОНДОГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 4 АЛТ, 4 МӨНГӨ, 6 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-09-01  

2018 оны 08-р сарын 20-27-ны өдрүүдэд Беларусь улсын Минск хотод зохион байгуулагдсан Өсвөрийн 13 дахь, Мастерийн 8 дахь удаагийн Олон улсын Таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60 орны тамирчид хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Энэхүү тэмцээнд оролцсон Монгол улсын багийн бүрэлдэхүүнд Холбооны ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон, Олон улсын шүүгч М.Ариунболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнх-Оргил, Ерөнхий дасгалжуулагч Н.Баярмөнх, Дасгалжуулагч Ч.Доржсүрэн, тамирчдыг К.Сейтхан ахлан нийтдээ 24 хүний бүрэлдэхүүнтэй оролцож 4 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилтаар Mастерийн ангилалд Монгол улс 2-р байранд, Мастер ангиллын эмэгтэй баг 3-р байр, Нийт багийн дүнгээр 9-р байранд орж бахдам сайхан амжилт гаргалаа. 

1. Г.Энхжаргал - Алт /1-р данны түль/
2. Г.Энхжаргал - АЛТ /-68 кг - Тулаан/
3. Б.Оюунжаргал - АЛТ /-75 кг - Тулаан/
4. Д.Маналжав - АЛТ /Хатуу биет хугалах/

5. Ө.Гантөмөр - МӨНГӨ /-73кг - Тулаан/-Эр
6. Ц.Даваасүрэн - МӨНГӨ /-80кг - Тулаан/-Эр
7. Б.Оюунжаргал - МӨНГӨ /3-р данны түль/
8. Багийн түль - МӨНГӨ /Г.Энхжаргал, 
Б.Оюунжаргал, Д.Маналжав, Н.Гэрэлмаа/

9. Р.Сайханжаргал - ХҮРЭЛ /3-р данны түль/-Эр
10. Д.Маналжав - ХҮРЭЛ /-54кг - Тулаан/
11.Н.Гэрэлмаа - ХҮРЭЛ /-61кг - Тулаан/
12. А.Чагцал - ХҮРЭЛ /+75кг - Тулаан/
13. Багийн түль /Г.Энхжаргал, Б.Оюунжаргал, 
Д.Маналжав, Н.Гэрэлмаа/ - ХҮРЭЛ
14. Багийн тулаан /Г.Энхжаргал, Б.Оюунжаргал, 
Д.Маналжав, Н.Гэрэлмаа/ - ХҮРЭЛ

 

 

Эх сурвалж : МТХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?