СЕРЕНА УИЛЛЬЯМС ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

2018-09-05  

Мэргэжлийн талбайн теннисний Америкийн нээлттэй тэмцээний шөвгийн наймын тоглолтууд явагдаж байна.

Энэ шатанд эзэн орны шилдэг тамирчин Серена Уилльямс Чехийн К.Плишковаг 6-4, 6-3 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарчээ.  Серенагийн дараагийн өрсөлдөгч нь өнгөрсөн оны Америкийн нээлттэй тэмцээний аварга С.Стефэнсийг буулгаж авсан Латвийн А.Севастова байх юм. Алдарт С.Уилльямс Америкийн нээлттэй тэмцээнд 1999, 2002, 2008, 2012, 2013, 2014 онуудад  зургаан удаа түрүүлж байсан юм.

Харин өнгөрсөн есдүгээр сард анхны хүүгээ төрүүлснээс хойш Их Дуулга тэмцээний цомыг хүртэж чадаагүй  байна. Тэрээр энэ оны Уимблидоны шигшээд шалгарч Германы А.Керберт хожигдоод байгаа билээ.

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?