ХУАН МАРТИН ДЕЛ ПОТРО ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРАВ

2018-09-05  

Мэргэжлийн талбайн теннисний Америкийн нээлттэй тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн хагас шигшээд үлдэх эрхийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Энэ шатанд Аргентины Хуан Мартин дель Потро болон АНУ-ын Ж.Иснер нар тоглож Аргентин теннисчин ялалт байгуулжээ.

12 дахь удаагаа таарч буй хоёр теннисчний US Open дахь тоглолтын эхний сетийг Америк залуу Ж.Иснер тай-брейкээр 7-5 харьцаатай хожсон. Энэ нь Ж.Иснерийн сүүлийн ялалт байсан бөгөөд хоёрдугаар сетээс Аргентин залуу дель Потро 6-3, 7-6, 6,2 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Ийнхүү Хуан Мартин дель Потро Америйн Ж.Иснерийг найм дахь удаагаа буулган авч байна. Хагас шигшээд шалгараад буй Хуан Мартин дель Потро хагас шигшээд Рафел Надал болон  Дим нарын хожсонтой өрсөлдөх юм.

Аргентин теннисчин дель Потро 2009 онд Америкийн нээлттэй тэмцээний шигшээд Рожер Федерерийг хожин түрүүлж байсан. Өнгөрсөн оны Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарч Р.Надалд хожигдсон. Тэгвэл энэ жил дахин хагас шигшээд шалгарч байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?