ОЮУТНУУДЫГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ЗААВАЛ ХАМРУУЛАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2018-09-07  

Монгол улсад 2017-2018 оны хичээлийн жилд 179 их, дээд сургуульд 155.248 суралцагч суралцаж байна. Тэдний дунд өсвөр үе, залуучуудын дунд эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлууд байсаар байгааг доорх тооноос харж болох юм. 2016 оны Залуучуудын хөгжлийн индекийн үзүүлэлтээр 183 орноос 71 дүгээрт жагссан байдаг. 2017 онд нийт 17530 үр хөндөлтийн тохиолдол бүртгэгдсэн ба үүнээс 20-иос доош насны охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3 хувь байна. Мөн нийт БЗДХ-аар өвчлөгсдийн 38.7 хувь нь 15-24 насны залуучууд байгаа юм.

Энэ есдүгээр сард оюутны эрүүл мэндийг дэмжих сар тохиож байна. Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны ажлын хэсэг анхны уулзалтаа хийлээ. Анхны ажлын хэсгийн уулзалтаар ЭМ, БСШУС, ХНХ-ийн сайдын тушаалын дагуу нэг ба гуравдугаар дамжааны оюутан залуусыг "Урьдчилан сэргийлэх үзлэг"-т хамруулах маягт, товлол, мэдээлэх журам, зааварт санал аван хэлэлцлээ.

Оюутны эрүүл мэндийг дэмжих аян "Оюутан залуусын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, эрүүл мэндийн үзлэгт оруулах нөхцлийг бүрдүүлэх" зорилготой. УИХ-аас Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагчийг харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, эрүүл мэндийн даатгалд хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгож, халдварт өвчний тархалтыг бууруулах зэрэг зорилтыг дэвшүүлсэн юм.

 

 

НЭМҮТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?