97 кг-ын жинд “Тахтийн цом”-ын хүрэл, Буриадын Ерөнхийлөгчийн цомын мөнгө, “Монголиа Опен” ОУТ-ний мөнгө, хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул Якутаас манайхны хоёр дахь мөнгөн медалийг авчирлаа.
Тэрбээр өчигдөр 1/8 шигшээд цэргийн болон оюутны дэлхийн аварга, Оросын шигшээд данстай, Красноярскийн Юрий Белоновский, шөвгийн наймд Македоны Магомедгажи Нуровыг тус бүр 2:1-ээр, хагас шигшээд Красноярскийн Эрик Жиоевыг 9:3-аар ялсан билээ.
Тэгвэл дөнгөж сая алтан медалийн төлөөх барилдаанаа залуучуудын дэлхийн болон Европын аварга Азербайжаны Нурмагомед Гажиевтэй хийж оноогоор цэвэр (0:10) ялагдав.
Д.НЯМАА