ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЭН ДАРААГИЙН ШАТАНД ӨРСӨЛДӨХ ЭРХЭЭ АВЛАА

2018-09-08  

Зүүн Азийн АШТ-ний нэгдүгээр шатанд өрсөлдсөн Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр Макаогийн багтай 0:0-ээр тэнцэж 7 оноотой хэсгээ тэргүүлэн дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа. Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг ийнхүү эрхээ авсанаар Зүүн Азийн АШТ-ний 2-р шатны тэмцээнд оролцохоор 12-р сард Гуамыг зорино.

Тус тэмцээнд БНХАУ, Тайвань, Хонгконгийн шигшээ багууд манай улстай өрсөлдөх юм. Ийнхүү Монголын эмэгтэйчүүдийн анхны үндэсний шигшээ багийнхан Зүүн Азийн АШТ-ний нэгдүгээр шатны аварга болсноос гадна манай шигшээ багийн ахлагч О.Цасан-Охин шилдэг тоглогч боллоо. Үндэсний шигшээ багийнхан анхны тэмцээнээ амжилттай давсан бол манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг 16 насны шигшээ баг 9-р сарын 15-23 өдрүүдэд Азийн Хөлбөмбөгийн Холбооны 16 хүртэлх насны АШТ-ний урьдчилсан шатанд хүч үзнэ. Энэ тэмцээн мөн л түүхэндээ анх удаа Монгол улсад зохион байгуулагдана. Лаос, Энэтхэг, Хонгконг, Пакистаны шигшээ багууд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж өрсөлдөнө.

Мөн манай охидыг 11-р сард бас нэгэн томоохон тэмцээн хүлээж байгаа нь 2020 оны Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний сонгон шалгаруулалт байх юм. Тус тэмцээн одоогоор хаана болох нь тодорхой болоогүй ч 11-р сарын 4-13 өдрүүдэд Монгол, Тайвань, Филиппин, Сингапур, Тажикистаны багуудын хооронд болно.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?