Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойд зориулсан, “Магви” группийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан “Заан Тэрэлж”-д болов.
Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх нарын тэргүүтэй улсын цолтой ес, аймгийн арслан цолтой 15, нийт 56 бөх хүч сорьсон энэхүү барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц”, “Гачуурт” групп, “Алдар” спорт хороо, “Увс нуур” галын бөх, улсын саруул сайжрах, үлэмж бадрах арслан Пүрэвийн Бүрэнтөгс зургаа даван түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Нутгийн буян” групп, “Хилчин” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх, улсын харцага Мягмарын Бадарч тав даван үзүүрлэжээ.
Бөхийн барилдааны их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарав. Барилдааны нэгийн даваанд Завханы улсын начин Б.Бадамсүрэн Дундговь аймгийн начин Ш.Ганбаярт, Говь-Алтайн улсын начин Л.Гантулга аймгийн заан Н.Наранбаярт, Сүхбаатарын улсын начин Бо.Батжаргал аймгийн заан Б.Чүлтэмпунцагт тус тус өвдөг шороодлоо.
Энэхүү барилдаанд түрүүлсэн бөх гурван сая, үзүүрлэсэн бөх хоёр сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардсан юм.
Гурвын даваа
1.У.ар П.БҮРЭНТӨГС – а.з Н.Наранбаяр
2.У.з Б.БАТМӨНХ – а.з Б.Чүлтэмпунцаг
3.У.х Б.БАТ-ӨЛЗИЙ – а.х.а Ө.Сүхбат
4.У.х М.БАДАРЧ – у.ө.и.н Ч.Батчулуун
5.У.н Д.АМАРЖАРГАЛ – а.х.а О.Гантулга
6.А.х.а Б.Эрдэнэхүү – а.а Д.ХҮДЭРБУЛГА
7.А.а Б.Түмэндэмбэрэл – а.а Б.ЗОРИГТБААТАР
Дөрвийн даваа
1.П.БҮРЭНТӨГС – гоцлов
2.Б.БАТМӨНХ – Д.Хүдэрбулга
3.Б.БАТ-ӨЛЗИЙ – Б.Зоригтбаатар
4.М.БАДАРЧ – Д.Амаржаргал
Тавын даваа
1.П.БҮРЭНТӨГС – Б.Бат-Өлзий
2.Б.Батмөнх – М.БАДАРЧ
Зургаагийн даваа
1.П.БҮРЭНТӨГС – М.Бадарч