МОНГОЛЫН САГСЧИД ХҮРЭЛ МЕДАЛЬ ЗҮҮВ

2018-09-10  

FIBA 3x3 U18 Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, Малайз улсад зохион байгуулагдсан FIBA 3x3 U18 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг нийт есөн тоглолт хийснээс найман хожил байгуулж, тэмцээний хүрэл медалийг эзэд болов.

Манай баг тус тэмцээний урьдчилсан шатанд Иран, Узбекистан, Хонконг, Гуамыг хожин үндсэн “B” хэсэгт орсон юм. Үндсэн хэсэгт Йордан, Индонез гэсэн Азийн шилдэг багуудыг дутуу гаргаж хожсоноор “B” хэсгээс нэгдүгээр байраар шалгарч, шөвгийн наймд Киргизстаны багийг 21:14 харьцаатай хожиж, хагас шигшээд шалгарчээ. Хагас шигээд сагсан бөмбөгийн ноён оргил улсуудын нэг Шинэ Зеландын багтай тоглож хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө хүчирхэг Катарын багтай тоглохоор болсон байна.

Улмаар Катарын шигшээ багийг 21-15 харьцаатай дутуу гаргаж хожсоноор анх удаа оролцсон FIBA 3x3 U18 Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль зүүсэн юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?