ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН НААДАМД Д.АНАР ТҮРҮҮЛЭВ

2018-09-10  

Энэ сарын 2-8-ны өдрүүдэд Киргизстан улсын Чолпан-Ата хотноо “Дэлхийн нүүдэлчдийн гуравдугаар их наадам” зохион байгуулагдаж, дүнгээ гаргажээ. Нийт 80 улсын 2000 тамирчин, спортын 37 төрлөөр өрсөлдсөн бөгөөд манай улсаас 80 тамирчин оролцсон байна.

Энэ удаагийн наадмын хөтөлбөрт анх удаа монгол үндэсний бөхийн барилдааныг багтаасан бөгөөд эхний тэмцээнд Монгол Улсын начин Доржийн Анар түрүүлж, Өвөрмонголын бөх Алтансүх үзүүрлэжээ.

Энэ удаагийн наадамд зохион байгуулагч Киргизстан улсын баг тамирчид илт давамгай амжилтаар тэргүүлж, Казакстан улс дэд байр, ОХУ гутгаар байрт тус тус шалгарсан байна. Манай улсын баг тамирчид есдүгээрт жагсав. Монголчууд хоёр алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл медаль хүртжээ.

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?