ЛУОЛ ДЕНГ ТИМЕРВОЛВЕСТОЙ НЭГДЛЭЭ

2018-09-11  

Английн сагсан бөмбөгч Луол Дэнг Миннэсота Тимбервулвс багтай нэг жилийн гэрээ байгууллаа. Ингэснээр Буллсын дасгалжуулагч асан Том Тибодугийн эгнээндээ нэгтгэсэн 4 дэх Буллсын тоглогч болж байна.

Өдгөө 33 настай Өмнөд Судан гаралтай Дэнгийн хувьд 15 дахь улиралдаа НБА-д тоглосноор 2.4 сая ам.долларыг авах боломжтой болох юм. Тэрбээр Кливлэнд Кавалерс багт солилцоогоор очихоосоо өмнө 9 улирал гаран хугацааг Буллстай өнгөрүүлсэн. Үүнээс гадна тэрбээр Майами Хит болон Лос Анжелес Лэйкерс багуудад тоглож байгаад энэ сарын эхээр багаасаа хасагдаад байсан билээ.

Дэнг замналынхаа турш 14 улиралд 880 тоглолтод оролцож 15 оноо, 6.1 самбараас бөмбөг авалт, 2.3 ашигтай дамжуулалт, 1 бөмбөг таслалт дунджилж байлаа. Харин түүнийг эгнээндээ нэгтгэснээр Жимми Батлэр, Таж Гибсон, Дэррик Рөүс, Луол Дэнг гэсэн 2011 оны бүсийн шигшээ цуврал хүртэл хамт явсан багийн нөхөд нь ийнхүү цуглаад байна.

“Тимбербуллс” гэж хөгжөөн дэмжигчдэд шоглуулаад буй уг багт Дэнг Адэл хэмээх Өмнөд Судан-Австралийн иргэншилтэй нэг тоглогч, Горгү Жиэн гэсэн Сенегал гаралтай Африк тоглогч нар байгаа юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?