БРИТАНИ ДУГУЙЧИН С.ЙЕТЕС НИЙЛБЭР ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2018-09-12  

Мэргэжлийн дугуйн хамгийн нэр хүндтэй Гранд тур зэрэглэлийн нэг болох Вуэльта Испаниа уралдаан замынхаа талаас ихийг туулаад байна.

Тэмцээний 15 дахь өдрийн гараа Испанийн умард нутгийн Рибера де Аррибагаас Ковадонга нуур хүртэлх 185.5 км-н зайд уулын замд явагдлаа. Тус гараанд Францын “Groupama-FDJ” багийн дугуйчин Т.Пино 5 цаг 1 мин 49 секундын амжилтаар тэргүүлж Вуэльта Испаниа уралдаанд анх удаагаа гарааны ялагч боллоо. Түүний араас “Astana” багийн М.Лопез болон “Mitchelto-Stott” багийн С.Йетес нар эхний гурван байранд орсон.

Тэмцээний 15 дахь гарааны дараах байдлаар Британи дугуйчин С.Йетес 64 цаг 13 мин 33 сек-н амжилтаар тэргүүлж байна. Түүний араас “Movistar” багийн А.Валверде +26 сек, мөн багийн Н.Кинтана +33 секундын алдагдалтай удаалж байна. Вуэльта Испаниа тэмцээн өнөөдөр амраад маргааш 16 дахь гараа 32.7 км-н зайд цагийн уралдаан явагдана.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?