1 БОЛОН 3-Р КУРСИЙН ОЮУТНУУДЫГ “БӨӨЦИЙЛНӨ”

2018-09-12  

Оюутан сурагчдын хичээл эхэлсэнтэй холбоотой НЭМҮТ-ээс “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” аяныг зохион байгуулж байна. Уг аяны талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Гэрэлмаагаас дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

- Энэ жилийн “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” аяны онцлог юу вэ?

Ямар ч нийгэм, ямар ч цаг үед оюутан залуусын эрүүл мэнд маш чухалд тооцогддог. Учир нь тэдний насныхан бэлгийн идэвхтэй амьдралтай, тогтсон гэр бүлгүй учир хамгийн хөдөлгөөнт насныхан юм. 15-24 насныхан бэлгийн замаар дамжих халдварын 40-өөс дээш хувь эзэлж байгаа нь ч үүнийг нотолж байна. Хоёр жилийн өмнө 43.4 хувь байсан бол өнгөрсөн жилийн мэдээгээр 38.7 гэж гарч ирсэн. Буурч байгаа юм шиг нэг талдаа сайшаалтай байвч нөгөө талд эмнэлгийн нөхцөлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа нь багасч байгааг харуулж байна. 15-35 насны осол гэмтэлд орсон залуучуудын эзлэх хувь бас өссөн. Гадны шалтгаантай нас баралт, авто осолд орсон тохиолдол ихэссэн. Гэтэл манайд 21-ээс дээш насныханд архи зардаг хуультай шүү дээ. Энэ мэт шалтгаануудаас үүдэж энэ жилийн аяныг нэлээд далайцтай зохион байгуулъя гэж төлөвлөсөн. Энэ жилийн гол онцлог нь 1 болон 3 дугаар курсийнхнийг тогтмол урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулж эхэлж байгаа. 

- Оюутнууд урьдчилан сэргийлэх үзлэгт хаана очиж,  ямар үзлэг оношилгоонд хамрагдах боломжтой вэ?

Бүх оюутнууд “Эрүүл мэндийг дэмжих сар”  аяны урьдчилан сэргийлэх зөвлөгөө үзлэгт  дүүргийн эрүүл мэндийн төвүүд,  Оюутны эрүүл мэндийн төвд 2018 оны 9-р сарын 20-иос 11-р сарын 15-ны  хооронд  сургууль анги хамт олноороо оролцох боломжтой.  Мөн Оюутны эрүүл мэндийн төвд  элэгний Б, Ц вирусийн илрүүлэлтийн шинжилгээ, бусад шинжилгээг өгч болно.  Хувийн лабораториудад өндөр үнэтэй оношлогддог хеликобактерийн шинжилгээг 3000 мянган төгрөгөөр оношлуулах боломжийг ч оюутнууддаа нээж өгсөн байгаа. Харин оношлуулахаар ирэхдээ оюутны үнэмлэхтэйгээ ирэх ёстой.

- Аян хэр хугацаанд үргэлжлэх вэ?

Аян нийт хоёр сарын хугацаанд үргэлжилнэ.  1 болоэ 3-р курсийн оюутнууд үзлэгт хамрагддаг болж байгаа. Энэ жилээс эхлэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж эхэлнэ. Журам боловсруулаад явж байгаа. Эрүүл мэндийн даатгалд оюутнууд бага мөнгө төлдөг учраас боломжтой талаас нь судлаад  санал аваад ажиллаж  байна.

- Хэзээ тоймтой шийд гарах вэ?

Одоо албажуулчихсан, саналуудаа авчихсан байгаа.  БСШУС-ын яам оюутнуудынхаа ирцийг хангах ажлыг, ХНХ яам эрүүл мэндийн даатгалтай холбоотой ажлуудыг, манай эрүүл мэндийн салбар 9 дүүргээ хуваан ажиллаж байна. Тухайлбал Хан-уул дүүрэгт ойролцоо бүх сургуулиуд нь хамаарагдана. Ажлын хэсэг 8-р сард зохион байгуулагдсан. Энэ жил илүү өргөн хүрээтэй ажиллахаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр энэ жилээс эхлээд 1,3-р курсийнхэн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдана. Тэгж байж бид амны хөндийн өвчлөлөө багасгаж, биеийн жингийн индекс таргалалт ямар байгаа зэрэг залуусын эрүүл мэндийн чухал үзүүлэлтүүдээ олж мэдэн урьдчилан сэргийлэх юм.

 

 

 

Ц.ТЭГШБУЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Бөөцийлүүлье, эгч ээ 2018-10-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?