MONGOLIA OPEN-2018 ЭХЛЭХЭД 7 ХОНОГ ҮЛДЛЭЭ

2018-09-14  

Монголын Ширээний Теннисний Холбооноос зохион байгуулах ширээний теннисний олон улсын " Mongolia cup-2018” энэ сарын 21,22,23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдоно гэж МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах Sportlife.mn сайтад мэдэгдлээ.

Анх удаа 2017 онд зохиож эхэлсэн "Mongolia cup’ тэмцээнд Хятад, Орос, Герман, Солонгос, Лаос, Макао зэрэг орны баг тамирчид оролцох мэдүүлгээ өгсөн байна. Гадаадын шилдэг одон бөмбөгчидтэй Монгол улсаас 4 баг оролцохоор бэлтгэлдээ гарчээ. Анхны тэмцээнийг өнжсөн Монгол улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн энэ удаа дэд мастер Тэмүүлэн, спортын мастер Должинзуу нартай оролцох болсон байна. Хамгийн их туршлагатай, улсын 3 удаагийн аварга Бэгз, 2 удаагийн аварга Баярмагнай нар багтаа спортын мастер Ундрамыг авсан бол Монгол улсын шигшээ багийн тамирчин Эрдэнэбаяр, Мөнхзориг нар улсын аварга Болор-Эрдэнийг, улсын 2 удаагийн аварга Билэгт, спортын мастер Чинзориг нар улсын аварга Дэлгэрмаагийн хамт баг бүрдүүлжээ. Тэд баг, хос, нэгбүрчилсэн төрлөөр өрсөлдөх юм байна.

Биеийн Тамир Спортын хороо хамтран зохион байгуулж, Төмөрт Транс зэрэг компаниуд ивээн тэтгэгчээр ажиллаж буй юм байна. Тэмцээнийг ТМ телевиз, Sportlife.mn спортын төрөлжсөн сайт, Контрол цахим телевиз шууд дамжуулах болжээ. Уг тэмцээнийг Монголын Ширээний Теннисний Холбооны хүндэт ерөнхийлөгч О.Чулуунбатын нэрэмжит болгосон уламжлалтай. Теннис сонирхогч Та бүхнийг Спортын ордонд зохиогдох "Mongolia cup-2018" олон улсын тэмцээнийг үзэж сонирхохыг урьж байна.

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?