МОНГОЛЫН САЙХАН ЭЭЖ 80 НАСАНДАА ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

2018-09-14  

Европын холбооны Испани улсын Малага хотод 2018 оны 9 сарын 4-16-ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчид ирж хурд хүчээ сорьж байгаагийн 5495 нь эрэгтэй ,2692 нь эмэгтэй тамирчид байгаа юм.

Манай улсаас олон улсын xэмжээний спортын мастер Төмөрбатын Цэрэндолгор, ОУXМ Аюушийн Алтанцэцэг нар амжилттай оролцлоо. 8 даx удаагаа зохиогдож байгаа дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тэмцээнд монгол улсаа төлөөлөн оролцсон ОУXМ Цэрэндолгор гуай 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн 5 төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг 6 төрөлд оролцож 1 алт , 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж монгол эмэгтэйн чансааг гайхуулан 80 насандаа дэлхийн аварга боллоо.

Мөн 60 насныангилалд МУ-н ОУXМ Аюушийн Алтанцэцэг уг тэмцээнд амжилттай оролцов.

Тэмцээнд орлцогчдын хамгийн аxмад эрэгтэй нь Итали улсын тамирчин 102 настай Джузеппе Оттавиани / Giuseppe Ottaviani (ITA, age 102) / байсан бол эмэгтэйчүүдээс Энэтхэг улсын тамирчин 102 настай Ман Каур / Man Kaur (IND, age 102) / байлаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Бямбаа:Баяр хүргэе Гайхамшиг. 2018-09-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?