"АНДУУД СИТИ" ЭХЭЛЖ ГООЛ АЛДСАН Ч ХОЖИЛ АВЧ ЧАДЛАА

2018-09-14  

"Мазала" үндэсний дээд лигийн 14-р тойргийн эхний тоглолт "Арвис", "Андууд сити" багуудын хооронд болоход "Андууд сити" 1:2-оор хожлоо. "Арвис" клуб 11 дугаартай хагас хамгаалагч Г.Цолмонбаатар 29 дэх минутад тооны харьцааг нээсэн ч лигийн шинэ цэргүүдийн давамгайлал ердөө гурван минут үргэлжиллээ.

Тодруулбал "Андууд сити" багийн төвийн хамгаалагч З.Алим 33 дахь минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг гоол болгож тоон тэнцүүлэв. Харин 40 дэх минутад Д.Тэмүүлэн багийнхаа хоёр дахь гоолыг оруулж, "Андууд сити" 1:2-ээр хожлоо.

Тоглолтын дараа "Андууд сити" багийн дасгалжуулагч Акира Хигашияама 7-р сарын шилдгийн шагналыг гардсан авсан. Өнөөдөр гурван оноо авсан "Андууд сити" 30 оноотой болж тэргүүлэгч "Эрчим"-тэй зэрэгцэж ирлээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?