Кардифф багийг талбай дээрээ 4:1-ээр илүүрхэн 5 дахь дараалсан ялалтаа байгуулсан Челси Английн Премьер Лигийг тэргүүлж эхэллээ.
Тэд хаалгандаа гоол алдаж явсан ч, бельги довтлогч Эден Хазарын 16 метрийн гаднах цохилт, 5-ын шугамын чихэлт, 11-ийн метрийн торгуулийн цохилтын ачаар оноог 3:1 болгож чадсан. Сэлгээгээр орж ирэнгүүтээ торгуулийн цохилт багтаа авчирсан Виллиан тоглолтын төгсгөлд өөрөө гоолдож тоог 4:1 болгосноор тэд Премьер Лигийг бөмбөгний зөрүүгээр тэргүүлж эхлэв.