ЛИВЕРПҮҮЛ НЭГ БАЙР УХАРСАН Ч, МАШ ЧУХАЛ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

2018-09-17  

Английн Премьер Лигийн өрсөлдөөн сүүлийн жилүүдэд урьд өмнө үзэгдэж байгаагүйгээр ширүүссэн. Сүүлийн гурван жилд Манчестер Сити, Челси, Лейстэрсити гэсэн багууд аваргалсан бол энэ жил Премьер Лигийн аваргын өрсөлдөөнд Ливерпүүл нэгдсэнээ албан ёсоор зарласан. Тэд 1990-91 оны улирлаас хойш анх удаа эхний 5 тоглолтдоо ялалт байгуулаад байна. Сүүлчийн тойргийг хүртэл тэргүүлж явсан Ливерпүүл 5 дахь тойрогтоо Челсигийн ард эрэмблэгдсэн ч, оноогоороо тэнцүү яваа. Тэд зөвхөн оруулсан бөмбөгний зөрүүгээр Челсигийн ард жагсаж байна. Хэдийгээр 5-р тойрогт ухарсан үзүүлэлт харагдаж байвч, сүүлийн 3 жил Премьер Лигт эхний 3 байраас доошилж үзээгүй, тогтворгүй дээгүүр амжилт гаргаж буй Тоттенхэм багийг талбай дээр нь 2:0-ээр хожиж чадсан. Энэ бол агуулгын маш том ялалт. Тоттенхем баг энэ улиралд Манчестер Юнайтед багийг талбай дээр нь 3:0-дсэн гэдгийг бас санахад илүүдэхгүй. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ улиралд Ливерпүүлийг зогсоох баг тун цөөхөн гэнэ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?