Монголын Ширээний Теннисний Холбоо, Монгол Улсын Биеийн Тамир, Спортын хороотой хамтран хоёр дахь жилдээ уламжлал болгон зохиож буй "MONGOLIA CUP-2018" -д Ази, Европын 10 орны тамирчид оролцох мэдүүлгээ өгсөн тухай өмнө нь мэдээлсэн. Монголын талаас нийт 4 баг оролцуулах болсон байна.
Улсын дөрвөн удаагийн аварга Э.Лхагвасүрэн, нэгдүгээр зэргийн залуу тамирчин Тэмүүлэн нартай спортын мастер Должинзуу( эм), улсын гурван удаагийн аварга Я.Бэгз, хоёр удаагийн аварга Б.Баярмагнай нартай спортын мастер Ундрам ( эм), улсын хоёр удааагийн аварга Б.Билэгт, дэд мастер Чинзориг нартай улсын аварга М.Дэлгэрмаа, спортын мастер Эрдэнэбаяр, дэд мастер Мөнхзориг нартай улсын аварга Болор-Эрдэнэ ( эм) нар нэг баг болж хуваарилагдсан байна. Анзаарвал үе үеэр ( он оноор нь) нэг баг болгосон гэж хэлж болохоор. Баярмагнай, Бэгз нар (36-40 нас), Билэгт, Чинзориг нар ( 25 нас), Эрдэнэбаяр, Мөнхзориг нар ( 17-18) настай. Харин Лхагвасүрэнгийн ( 30) хувьд өөрөөсөө бага залуу Тэмүүлэн (16) настай хүүтэй хосолж, нэг баг бүрдүүлсэн байна.
Тэмцээн хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Энэхүү тэмцээнийг зорьж Польш улсад ажиллаж амьдарч буй Монголын хамгийн олон удаагийн буюу, таван удаагийн аварга Болд гарын шавиа дагуулан Монголдоо хүрэлцэн ирсэн байна. Өнгөрсөн жил оролцуулсан Польш шавь нь Гонконгийн тамирчинд хожигдон мөнгөн медаль хүртсэн бол энэ удаа тэрбээр Герман улсаас герман шавиа сойсон нь анхаарал татаж байна. Тэмцээн хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Тэмцээнийг ТМ телевиз Спортын Төв Ордноос орон даяар шууд дамжуулна. Sportlife.mn cпортын сайт ч мөн шууд дамжуулалт хийнэ. Үзэгчдэд нээлттэй, үнэ төлбөргүй гэж МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах мэдээллээ. Энэхүү олон улсын тэмцээнд Ази тив, болон Олон улсын ширээний теннисний холбооноос албан ёсны төлөөлөгчид хүрэлцэн ирэхээр болжээ.