ЭМЕРУ УМАЙ АРСЕНАЛД ӨМНӨ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН ХОЁР ЗҮЙЛИЙГ ХИЙЖ ЧАДЛАА

2018-09-19  

Парис Сан Жермен багийг Францын аварга болгож, Аваргуудын Лигт хоёр жил дараалан шөвгийн наймд шалгаруулж чадсан Эмеру энэ улирлаас Арсенал багийг дасгалжуулагчаар ажиллаж байна. Гарааны эхний 3 тоглолтонд дөнгөж 1 хожиж, 2 хожигдож ердөө л 3 оноотойгоор хүснэгтэд доогуур бичигдэх үзүүлэлтээр Премьер Лигийн гараагаа тэр эхлүүлсэн. Арсеналын гол тоглогчийн нэг Мезут Озилтой ам муруйж, түүний улмаас Озилыг гараанд гаргасангүй гэх чимээ шуугиан улирлын эхэнд түүний тухай бичих сэдэв болж байсан. Тэгвэл үүнээс хойш 2 дараалан хожил байгуулж, Манчестер Юнайтедийн өмнө эрэмблэгдэж байна. Түүний тухайд, Өмнөх дасгалжуулагч Арсен Венгерийн хийж чадахгүй хоёр зүйлийг Эмеру Умай хийж чадлаа гэж мэргэжилтнүүд шуугиж байна.

Энэ бол амжилт үзүүлэлт тааруухан тоглогчдыг нэр хүндийг нь үл хамааран нэгдүгээрт тоглолтонд нэрийг нь зоохоос татгалзах, хоёрдахь нь тоглолтонд гаргасан ч үр дүн муутай бол шууд суулгах. Энэ хоёрыг Эмеру Умай хийж чадлаа. Ялангуяа, Ньюкастл -Арсенал-ын тоглолтонд энэ нь маш тодорхой харагдав. Эхний үед Арсенал маш сулхан, уйтгартай тоглолт үзүүлж байсан бол, завсарлагаа, тамирчдын сэлгээний дараа Арсенал өөр баг болж гарч ирсэн. Түүний үр дүнд ч 2 гоолдсон. Ийм л чадварыг Эмеру Умай үзүүллээ гэж түүнд талархагчдын тоо эрс нэмэгдлээ. Эмеру Умай бол Испани гаралтай дасгалжуулагч. Энэ жил Европа Лигт горьдлого бүхий баг гэж хүлээж буй. 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?