ТОКИОГИЙН ОЛИМПИЙН НАЙДВАР ОРХОНЫ ИРЭЭДҮЙ ТУН БҮРХЭГ БОЛЛОО

2018-09-19  

Сайн бөх байлаа гэж Орхоны тухайд ярихад ойртлоо. Яагаад гэвэл түүний бөхийн карьер зогсох тал руугаа хэлбийлээ. Токиогийн зуны олимпоос яах аргагүй алт горилж байсан чөлөөтийн Орхон допингийн хүндхэн асуудалд орооцолдлоо. Өмөөрөх ч хэцүү, дуугүй орхих бас тийм нэгэн үйлдэл болов. Түүний Азийн тоглолтын аваргын алтан медалийг нэгэнт хураасан. Монголын багийн байрыг ухраасан. Орхоныг Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бэлдмэлийн 1-ийн 1-ийн "А " ангилалд заасан Эспаназолол гэдэг бэлдмэлийг хэрэглэсэн гэдгийг тогтоосон учраас эхний удаад медалийг нь хураасан байна. Одоо үүнийг тогтоох үйл явц үргэлжилнэ гэж мэдэх хүмүүс хэлж байна. Хэрвээ энэ бэлдмэлийг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрвөл 3-4 жилээр эрхийг нь хасах, хэрвээ үйлдлээ зөвшөөрөхгүй тохиолдолд бүх насаар нь барилдах эрхийг нь хасдаг журамтай юм байна. Эцсийн шийдвэрийг Дэлхийн бөхийн нэгдсэн Холбоо гаргах гэнэ. Хэрвээ энэ бэлдмэлийг Монголын шигшээ багийн хэн нэгэн түүнийг хорлохоор хоол унданд хийсэн тохиолдолд, тэр хорлосон тамирчинд ч гэсэн давхар шийтгэл оноодог тухай мэргэжилтнүүд дуулгалаа.

Түүх сөхвөл, энэхүү бэлдмэлийг хүндийн өргөлтийн тамирчин их хэрэглэдэг байж. АНУ-д уяачид хурдан морьдоо хурдлуулах гэж мориндоо ихээхэн уулгадаг байсан түүхтэй юм байна. Хүч хурд их нэмдэг, эмэгтэй хүн их хэрэглэвэл биенд нь үс ургаж, түвэнх нь товойж, дуу хоолой нь хүртэл бүдүүрдэг талтай гэж бичсэн байна. Ийм нэг бэлдмэлийг хэрэглэсэн асуудалд Орхон маань нэгэнт орооцолджээ. Сайн тамирчид допингийн асуудал үүссэнээс хойш хоолонд орох, унд уухдаа ихээхэн сэрэмжтэй байх болсон гэж Оросын хэвлэлд бичиж байна. Бөх бүү хэл, сноокер бильярдын томоохон тэмцээнд оролцож буй тамирчид ч шинжилгээнд орсон ус ундаа уудаг болсныг манайхан анхаарах цаг болжээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?