"Б" хэсэгт 6 тоглолт хийнэ. Энэ хэсгийг Испанийн "Барселона " баг тэргүүлнэ гэж мэргжилтнүүд таамаглаж буй. Тэд эхний тоглолтдоо Голландын Эйндховен багийг 4:0-ээр буулган авч, өөрийн хэсгийг тэргүүлж эхэллээ. 4 гоолын гурвыг нь багийн ахлагч Месси "зоолоо".
Харин хэсэгтээ хэн удаалах вэ? гэдэг асуудлыг Английн Тоттенхем, Италийн Интер багийн хооронд өрнөнө гэж үзэж байна. Английн Тоттенхем баг Италид зочилж эхний үед оруулсан гоолоор хошуучилж байсан ч, сүүлийн хагаст Интер 2 гоол оруулж, гурван оноогоо халаасаллаа. 10-р сарын эхээр Тоттенхем илүү хүнд даалгавартай тулна. Тэд талбай дээрээ "Барселона"-г хүлээн авна. Барселона багийн нүүр царай болсон Аваргуудын лигийн энэ улирлын анхны гоол, анхны хеттрикийг хийлээ.