МОХАММЕД САЛАХ: ЛИВЕРПҮҮЛ АВАРГУУДЫН ЛИГТ Ч, ПРЕМЬЕР ЛИГТ Ч ТҮРҮҮЛНЭ

2018-09-19  

Ингэж өнгөрсөн улиралд 44 гоолдож, " Алтан шаахайн" эзнээр тодорсон Египтийн "хаан"-аар өргөмжлөгдсөн М.Салах хэллээ. Ливерпүүл Аваргуудын Лигт Испанийн Реал Мадридтай финалдсан. Хэдийгээр хожигдсон ч Ливерпүүлийн довтолгооны гол найдвар М.Салахын зүүн мөрийг Реалын ахлагч бэртээж, улмаар Салах тоглолтыг орхисныг хөлбөмбөгийн хорхойтнууд мэднэ. Тэгвэл Салах ч, Ливерпүүл ч энэ улиралд "даагаа нэхэхийг" хүсэж байна. Тэд өнгөрсөн улиралд Английн лигтээ 3-р байранд орсон. Түрүүлсэн баг Манчестер Сити-г премьер лигтээ хоёр дараалан хожсоноос гадна, Аваргуудын Лигээс ч тэднийг мөн мулталсан.

Энэ жилийн хувьд Премьер Лигийг Ливерпүүл дараалан 5 хожсон ялалтаар Челсигийн хамт Премьер Лигийг хошуучилж буй. Аваргуудын Лигийн тэдний эхний учраа бол Францын Парис Сан Жермен баг. Неймар, Каванни, МБаппе нарын довтолгооны хүчирхэг гурвал Салах, Мане, Фермино нарын эсрэг тулна. Энэ хоёр багийг Германы Дортмундын Боруссия багийг дасгалжуулж байсан Клопп, Томас нар дасгалжуулж буй. Клоппын хувьд ялна гэдэгтээ итгэлтэй байна. Энэ бол энэ улирлын Аваргуудын Лигийн нээлтийн тоглолт болно. -Бид Парис Сан Жерментэй урьд өмнө таарч байсангүй. Тэгэхээр харьцуулах юм алга. Гэхдээ ПСЖ- ий тоглолтыг үзсэн. Ноднингийнхийг ч, энэ жилийнхийг ч. Энэ багт хэн хэн тоглодгийг бид бүгд мэднэ. Өнгөрсөн ДАШТ-ээр өөрийгээ хэн гэдгийг бүрэн харуулж чадсан Мбаппе тэнд тоглодог. Дэлхийн од Неймар, гоолын машин Каванни нар довтолгоог хариуцаж буй. Бид тэдэнтэй тоглохын тулд тусгай бэлтгэл сургуулилалт хийсэнгүй. Өрсөлдөгчдөдөө өөрсдийгээ харуулах боломжийг бид олгоно. Тэднийг хүндэлнэ, хүндэтгэнэ. Гэхдээ би Ливерпүүлийн тоглогч бүртээ хайртай. Бид тоглодгоороо л тоглоно. Юу ч өөрчлөхгүй. Өнөөдөр бидэнд дуртай, бидэнтэй таарахыг хүсэх баг байхгүй болсон гэж Ливерпүүлийн дасгалжуулагч Клопп тоглолтын өмнө хэлсэн билээ. Тэгвэл эхний тойргийн хамгийн анхаарал татсан тоглолт Ливерпүүлийн ялалт 3:2-оор өндөрлөлөө. Эхний хэсэгт 2:0-оор тэргүүлж байсан Ливерпүүлийг 83 дахь минутанд Парис Сан Жермен Мбаппегийн 5 шугамаас оруулсан гоолоор барьж дөнгөсөн. Гэвч Ферминогийн төгсгөлд оруулсан гоол Ливерпүүлд маш чухал 3 оноог авчирч, Салах, Клоппын хэлж ярьсныг баталгаажууллаа. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?