РОНАЛДОГҮЙ ЮВЕНТУС ВАЛЕНСИАГ ХОЖЛОО

2018-09-20  

Европийн хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.

Тэмцээний “H” хэсэгт багтсан Италийн Ювентус Испанийн Валенсиа клубийг талбайдаа хүлээн авч 2:0-ээр ялалт байгуулжээ. Тоглолтын нэгдүгээр үеийн 45 болон хоёрдугаар үеийн 51 дэх минутад Пианич торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэж багтаа хожил бэлэглэсэн юм. Энэ тоглолтын 29 дэх минутанд Дэлхийн таван удаагийн шилдэг тамирчин Кристиан Роналдо эсрэг багийн хамгаалагч Мурилио дээр зөрчил гаргаж улаан картаар торгуулсан нь онцлох үйл явдал байв. Тэрбээр аваргуудын лигийн 145 тоглолтод оролцохдоо анх удаагаа улаан карт авч талбайг чөлөөлж буй нь энэ юм.

“H” хэсгийн нөгөө талд Английн Манчестер Юнайтед Швейцарын Янг Бойзыг 3:0-ээр ялж тэмцээнээ амжилттай эхлүүлжээ.

Энэ өдөр тэмцээнд түрүүлэх тааварт байгаа Пеп Гуарделиогоор ахлуулсан Манчестер сити Францын даруухан баг Лионд 2:1-ээр ялагдаж эхний дуулианыг тарилаа.

Мөн эзэн хааны баг Реал Мадрид нээлтийн тоглолтоо Италийн Роматай хийж 3:0-ээр ялжээ. Реалмадридаас Иско, Гарет Бэл, Мариано нар гоол оруулжээ.

Энэ өдөр явагдсан тоглолтуудын үр дүн

Шахтер Донецк 2:2 Хоффенхайм

Бенфика 0:2 Байрн Мьюнхен

ЦСКА 2:2 Викториа

Аякс 3:0 АЕК

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?