УУРХАЙЧДЫН ЦОМ ТЭМЦЭЭН МАРГААШ ЭХЭЛНЭ

2018-09-20  

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Шахтерская Слава” буюу “Уурхайчдын цом” олон улсын тэмцээн есдүгээр сарын 21-23-нд ОХУ-ын Кемеровод болно. 

2013 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ З.Занабазар (ҮБТДС, Арслан), 61 кг-д спортын мастер А.Мөнх-Эрдэнэ (ҮБТДС, Хасу-Мегастарс), 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн (ҮБТДС, Хасу-Мегастарс), спортын мастер Б.Өсөхбаяр (Аварга), 74 кг-д спортын мастер З.Сумъяабазар (МҮИС, Хангарьд) гэсэн таван тамирчин оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордов. Дасгалжуулагчаар ҮБТДС-ийн багш, Монголын оюутны шигшээ багийн дасгалжуулагч Цэрэндалайн Баярсайхан, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар хамт явсан юм.

Тэмцээний аваргууд 100, мөнгө 60, хүрэл медальтанг 30 мянган рублиэр байлахаас гадна “Шахтерская Слава”-д түрүүлсэн гадаадын нэг бөхийг 585 сорьцын алтаар шагнана.

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?