Ювентусын төлөөх Аваргуудын Лиг дэх анхны тоглолт, өөрийн 154 дэх тоглолтын 15 дахь минутанд Роналдо талбайг орхилоо. Реал Мадридыг сүүлийн 3 жил дараалан аваргын цом өргөхөд Роналдогийн оруулсан хувь нэмэр өндөр. Аваргуудын Лигт 100 гоол оруулсан түүнээс дараачийн гоолыг хүлээж байсан ч тэрбээр талбайг орхилоо. Дараагийн тоглолтыг ч тэр мөн өнжих болно.
Валенсиаг 2:0-ээр хожсон Ювентус багийн дараагийн учраа бол Манчестер Юнайтэд. Аз дутахад Английн фэнүүд Роналдогийн тоглолтыг талбайдаа үзэх хув дутах нь.