Манчестер Сити 1:2 Лион. Манчестер Сити багийг энэ хэсгийг торолгүй тэргүүлнэ гэх олны итгэл бүдгэрлээ. Тэд талбай дээрээ 1:2-оор хожигдож, хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугаллаа. Лион бол Испанийн Реал Мадрид, Германы Байер Мюнхен зэрэг хүчирхэг багийн дэргэд бяцхан баг юм. Ийм дундаж багийг Манчестер Сити талбай дээрээ барсангүй. Эхний үед 2 гоол алдаж, сүүлийн хагаст нэр төрийн нэг гоол оруулснаар өндөрлөлөө.
Дэндүү хайхрамжгүй тоглосны хариу шангаа МС хүртлээ гэж Английн хэвлэлд бичиж буй бол ,МС энгийн зүйлээ ч хийж чадахаа больсон гэх шүүмжлэл Английн аваргыг дагалдаж байна.