ГАНХУЯГ: ЭРДЭНЭТ-ДАРХАНЫ ЗАМЫГ ТУУЛАХАД МАШ ХҮНД БАЙНА

2018-09-20  

Та Хөвсгөлөөс "Монголын цом" ширээний теннисний олон улсын тэмцээнийг үзэхээр ирэв үү?

-Тэглээ. Хятад, Өмнөд, Хойд Солонгос , Герман гээд олон орны сайн тамирчид ирсэн гэсэн. Тоглолтыг нь 3 өдөр үзнэ дээ.

-Цас ороод зам бэрх байна уу? Хөвсгөлд цас их унав уу?

-Уулаараа, зарим газар 10 см зузаан орлоо.

-Зам хэр байна ?

-Цас их орсон тул, саатах шахлаа. Жижиг тэрэг бол шарваад явахгүй, дээр нь зам бөглөчих гээд.

-Ядаж байхад зам нарийн. Хоёр л машин зөрөх хэмжээний.

-Тийм. Амжиж ирлээ.

-Хөвсгөлд олон хүүхэдтэй хичээллэж байгаа юу?

-20 гаран хүүхэд клубт маань ширээний теннисээр хичээллэж буй.

-Хөөрхөн хүү харагдсан даа, сайн тоглодог.

-Бий, бий. Нэг охин, хүү хоёр. Хүү нь 12 наснаас дооших тэмцээнд багаараа түрүүлж, нэгбүрчилсэнд хоёрдугаар байранд орсон.

-Хүү чинь сайн тоглож буй. Энэ олон улсын тэмцээнд оролцох уу?

-Насанд хүрэгчдэд бол оролцохгүй. Харин хүүхдийн ангилалд орох юм билээ.

-За теннисийг алс хол Хөвсгөл аймагт хөгжүүлж буй үйлсэд тань амжилт хүсье. Сайн тамирчин олныг төрүүлээрэй.

-Баярлалаа. Хичээж байна. Ирэх жил Ширээний Теннисний Холбоо үүссэний 60 жилийн ой болно. Клубээ улам бэхжүүлнэ.

Хѳвсгѳл аймагт ширээний теннисийг хѳгжүүлж буй түүний хүү Сэр-од 12 доош, 14 наснаас доош ангилалд улсын хэмжээний бүх томоохон тэмцээнд түрүүлж теннис сонирхогчдын анхааралд ѳртсѳн.

Ярилцсан Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:TSASNII MASHINAAR TEEVERLE 2018-09-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?