АТЛЕТИК 220 ГУРАВ ДУГААР БАЙРТ ДЭВШЛЭЭ

2018-09-21  

"Мазала" үндэсний дээд лигийн 16-р тойргийн гурав дахь тоглолт "Атлетик 220", "Сэлэнгэпресс" багуудын хооронд болоход "Атлетик 220" 4:1-ээр өрсөлдөгчөө буулган авлаа. Үндэсний шигшээ баг болон "Атлетик 220" клубийн довтлогч Н.Наранболд уг тоглолтын 20, 29, 81 дэх минутад гоол оруулж шилдэг тоглолт үзүүллээ.

Өнгөрсөн жил "Сэлэнгэпресс"-ийн хамтаар гайхалтай тоглолт үзүүлж явсан довтлогч Б.Мөнх-Эрдэнэ хуучин багийнхаа эсрэг гоол оруулж "Атлетик 220" энэ тоглолт дөрвөн гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэсэн юм. Харин "Сэлэнгэпресс"-ийн нэг гоолыг Франц довтлогч Давид Савиола алсын зайнаас, хүчтэй цохилт гүйцэтгэн оруулж, өөрийн нэр дээр дөрөв дэх гоолоо бүртгүүллээ. 

Уг тоглолтын дараа "Атлетик 220" багийн дасгалжуулагч Ч.Мөнхбат 8-р сарын шилдэг дасгалжуулагчийн шагналаа гардан авч "Атлетик 220"-ийн гурван онооны баяр дээр баяр нэмлээ. Одоогоор "Эрчим" 33, "Андууд сити" 30, "Атлетик 220" 28, "Эф Си Улаанбаатар" 27, "Дэрэн" 26 оноотой эхний таван байрыг бүрдүүлж байна. Энэ бямба гарагт ДЦС-4 талбайд "Эрчим"-"Эф Си Улаанбатаар" 14:00 цагаас, МХБХ-ны талбайд "Улаанбаатар сити"-"Андууд сити" багууд 20:00 цагаас тоглоно.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?