М.УРАНЦЭЦЭГ ТАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2018-09-21  

Бөхийн жүдо барилдааны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотод эхэллээ.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж өндөрлөлөө.

Дэлхийн чансааны тэргүүн бөх гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг энэ өдөр зодоглож шагналт тавдугаар байр эзлэв. Тэрбээр их шөвөгт шалгарсан ч Японы бөх Фуна Тонакид торгуулиар ялагдсан юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахсатаны бөх Галбадрахын Отгонцэцэгт мөн торгуулиар ялагдсан юм. Энэ жинд алтан медалийг  Украйны 17 настай охин Дариа Белодид алтан медаль зүүсэн юм. 

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглосон залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт олон улсын хэмжээний мастер Баяраагийн Амартүвшин  зодоглосон ч Азербайжаны Орхан Сафаров ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ. 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
харамсалтай:ТОРГОНО ШҮҮ гэж мэдэж л байсан. АРГА алга байлаа 2018-09-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга