Хятад, Өмнөд Солонгос, Казахстан, Лаос, Макао улсын тамирчид хоёр дахь жилдээ зохион байгуулж буй Ширээний теннисний олон улсын тэмцээнд нэгбүрчилсэн, багийн төрлөөр өрсөлдөж байна. Өмнөд Солонгосоос 2, Германаас 1, Хятадаас 1, Макаогоос 1, Казахстанаас 1, Монголоос 4 баг 3 хэсэгт хуваагдан өрсөлдөх юм байна.
-Насанд хүрэгчдийн нэгбүрчилсэн тоглолтын шигшээ наймын тоглолт яг одоо болж байна. Зохион байгуулагч Монгол улс 4 баг, Өмнөд Солонгос 2, Хятад 1, Макао -1, Германы холимог баг 1, Орос-1, Казахстаны -1 баг гээд нийт 7 орны 11 холимог баг медалийн төлөө өрсөлдөнө.
Ням гарагт нэгбүрчилсэн болон багийн финалын тоглолттой гэж уг тэмцээний ерөнхий зохион байгуулагч Амгалан хэллээ.
Д.ЖАРГАЛ