Б.БАТ-ЭРДЭНЭ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-09-24  

Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын ДАШТ есдүгээр сарын 17-23-нд Словакийн Трнава хотод боллоо. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд 2018 оны залуучуудын Азийн АШТ-ний мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга Орхон аймгийн аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин, спортын мастер Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ хүрэл медаль хүртэв.

“Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэгчээр тэрбээр Трнавагаас манай эрэгтэй бөхчүүдээс цорын ганц медалийг эх орондоо авчирлаа. Энэ жинд залуучуудын ДАШТ-ээс гурав дахь тохиолдол болж байна. Түүнээс өмнө нь үндэсний бөхийн улсын гарьд, чөлөөт бөхийн ОУХМ Дамдингийн Баяраа агсан 1979 онд Улаанбаатарт, ОУХМ Баатарын Нямбаяр 2012 онд Тайландын Паттая хотод хүрэл медаль хүртэж байв.

Б.Бат-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, 1/8 шигшээд Казахстаны Айбар Жылкайдаровыг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд залуучуудын ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Жемал Рушен Алиг 6:2-оор ялсан ч хагас шигшээд АНУ-ын Кевин Льюист оноогоор цэвэр (1:12) ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Эстоны Эрик Рейнбокийг оноогоор цэвэр (12:1) яллаа.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?