БАРСЕЛОНА ОНОО АЛДЛАА

2018-09-24  

Испанийн Ла лигийн тавдугаар тойрогт Барселона Жиронатай талбайдаа 2:2-оор тэнцсэнээр улирлын анхны оноогоо алдлаа. Лионель Месси 19 дэх минутанд гоолын салхийг хагалсан боловч Клеман Лангле улаан хуудас аван талбайг чөлөөлснөөр зочин багт давуу байдал үүссэн. Үүнийг экс Эспаньолын довтлогч Кристиан Стуани ашиглан дубль хийж багтаа тэргүүлэл авчирсан. 21-р зуун гарснаас хойш Барселона, Реалмадридын  эсрэг дубль хийсэн анхны тоглогч тэр болж байна.

Тоглолтын шийдвэрлэх хоёрдугаар үед Коутиньо, Ракитич нар талбайд орж ирснээр  Барсагийн довтолгоондоо хүч нэмсэн. Улмаар Жерар Пике 62 дахь минутанд тооны харьцааг тэнцүүлсэн юм. Тоглолтын үлдсэн минутанд талбайн эзэд аюултай  довтолгоо хэд хэдийг өрнүүлсэн ч ахин гоол оруулж чадсангүй.

Ла лигт анх удаа гараанд багтсан залуу хамгаалагч Клеман Ланглегийн улаан хуудас тоглолтын онцлох үйл явдал байлаа. Эсрэг багийн Пере Понсын довтолгоог зогсоохдоо нүүр лүү тохойлдсон хэмээн шүүгч VAR-ийн бичлэг үзсэний дараа Ланглег талбайгаас хөөсөн юм.

Энэ тойрогт Реал Мадрид Эспаньолыг 1:0-ээр хожсон учир лигийн тэргүүлэгч хоёр багийн оноо ижил 13 боллоо. Гэхдээ Барса гоолын зөрүүгээр давуу учир нэгт бичигдэж байна.

Лионель Месси уг тоглолтонд оролцсоноор Ла лигт хамгийн олон тоглолт хийсэн гадаад тоглогч болж байна. (423) Өмнөх амжилтыг Дани Алвес эзэмшиж байв.

Месси мөн Жиронагийн эсрэг гоолдсоноор 2018 онд европын таван лигээс хамгийн олон гоол оруулсан тоглогч болж байна. 36 тоглолт 34 гоол. Бүх тэмцээнд.

Долоо хоногийн дундуур Аваргуудын лигт ПСВ-г 4:0-ээр хожиж хэсгээ тэргүүлж эхэлсэн Барселона энэ лхагва гарагт Леганесийн талбайд зочилж 6-р тойргийн тоглолтоо хийнэ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга