Э.ЛХАГВАСҮРЭН, Б.ДОЛЖИНЗУУ, ТОМАС НАРЫН БАГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-09-24  

«Mongolia-cup 2018» олон улсын ширээний теннисний тэмцээн Спортын ордонд 3 өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа. Европоос Герман, Ази тивээс Хятад, Өмнөд Солонгос зэрэг теннисний спорт өндөр хөгжсөн орны тамирчид уг тэмцээнийг зохион байгуулагч Монгол болон тус тэмцээнийг зорин ирсэн 7 орны теннисчидтэй ур чадвараараа өрсөлдлөө. Өмнөд Солонгосын баг холимог багийн төрөл ( насанд хүрэгчид болон өсвөрийн насны ангилал), өсвөр насны нэгбүрчилсэн ( эрэгтэй, эмэгтэй), насанд хүрэгчдийн эмэгтэй нэгбүрчилсэн ангилалд түрүүллээ.

Харин эрэгтэй нэгбүрчилсэн төрөлд Герман, Хятадын теннисчид финалдаж, Германаас ирсэн Словак гаралтай Томасын ялалтаар өндөрлөлөө. 41 настай Томас нь Монгол улсын 4 удаагийн аварга Лхагвасүрэн, спортын мастер Должинзуу нартай холимог багийн төрөлд мөн финалдаж Өмнөд Солонгосын багт 3:2 -оор ялагдан мөнгөн медаль дээр буулаа. Нэгбүрчилсэн төрөлд спортын мастер Эрдэнэбаяр, Мөнхзориг (эр), спортын мастер Ундрам , улсын аварга Болор-Эрдэнэ ( эм) нар хүрэл медалийн эздээр тодорлоо.

Холимог багийн том, жижиг хүрэл медалийн эздээр улсын 3 удаагийн аварга Бэгз, хоёр удаагийн аварга Баярмагнай, улсын аварга Болор-Эрдэнэ болон улсын хоёр удаагийн аварга Билэгт, спортын дэд мастер Чинзориг, улсын аварга Дэлгэрмаа нарын Монгол улсын 1,2-р багууд шалгарлаа. Ийнхүү "Mongolia open" тэмцээний шагналын медалийг Өмнөд Солонгос, Герман, Хятад, Монгол улсын тамирчид хуваан хүртэв. -Олон улсын тэмцээний туршлага сууж байна. Тоглох, зохион байгуулах аль аль талаараа. Манай тамирчидын ур чадвар дээшилснийг Олон улсын Ширээний Теннисний холбооны удирдах хүмүүс өндөр үнэллээ.

Тамирчид маань ч, мөнгө хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монголын Засгийн Газар, БСШУЯ, Биеийн тамир спортын хороо, нийт компаниуд, тэмцээнийг зохион байгуулах Амгалан тэргүүтэй ажлын хэсэг, амжилт үзүүлсэн нийт теннисчиддээ талархал илэрхийлье. Ирэх жил Ази тивийн Өсвөрийн ширээний теннисчидийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монголын Ширээний теннисний холбоо авсан. Энэ удаагийн тэмцээн ихээхэн туршлага боллоо. Ирэх жилийн тэмцээнд тамирчидаа амжилттай оролцуулахыг зорьж байна. Энэ хүрээнд Хойд Солонгосын өндөр мэргэжлийн дасгалжуулагч, тамирчдыг эх орондоо урьж ирүүлэн тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлж буй. Ирэх жилийн олон улсын тэмцээнээр эргэн уулзая" гэж МШТХ-ны ерөнхийлөгч Ц.Гантулга уг тэмцээнийг хааж үг хэлэхдээ онцоллоо. Уг тэмцээнд Монголын Ширээний Теннисний Холбооны хүндэт ерөнхийлөгч, төр, нийгэм, спортын зүтгэлтэн О.Чулуунбат агсны эхнэр Цэндмаа, үр хүүхэд, найз нөхөд, хамтран зүтгэгчдийн хамт хүндэтгэл үзүүлэн оролцлоо.

Холбооны удирдлага, баг тамирчдын хамт

Улсын 4 удаагийн аварга Лхагвасүрэн "Mongolia open’-д анх удаа орж, багийн төрлөөр Должинзуу, Томасын хамт мөнгөн медаль хүртлээ. Улсын 4 удаагийн аварга Лхагвасүрэн "Mongolia open’-д анх удаа орж, багийн төрлөөр Должинзуу, Томасын хамт мөнгөн медаль хүртлээ.

Спортын дэд мастер, өсөх ирээдүйтэй теннисчин Мөнхзориг, спортын мастер Эрдэнэбаярын хамт эрэгтэй нэгбүрчилсэн төрлийн шилдэг 4 тамирчнаар шалгарч, хүрэл медалиар энгэрээ мялаалаа

О.Чулуунбат. Энэ хүний гавьяа зүтгэлээр Монголын Ширээний теннис хөгжиж буй. Түүний байгуулсан "Оч" төв клуб бол Монголын Ширээний теннисний гал голомт, теннис хөгжих үндсэн бааз суурь юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?