ЛУКА МОДРИЧ ШИЛДГЭЭР НЭРЛЭГДЛЭЭ

2018-09-25  

Өнгөрсөн шөнө Олон улсын хөлбөмбөгийн холбооноос оны шилдэг хөлбөмбөгчдийг шалгарууллаа.

Шилдэг хөлбөмбөгчдийг шалгаруулах үйл ажиллагааны эцсийн шатанд Лука Модрич, Кристиан Роналду, Мухамед Сала нар шалгарч үлдээд байв.

Харин Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шилдгээр Лука Модричийг нэрлэжээ. Модрич өнгөрсөн тавдугаар сард аваргуудын лигт гурав дахь удаагаа түрүүлсэн бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хорватын шигшээ багийг ахлан оролцож  мөнгөн медаль зүүсэн юм. Харин эмэгтэй шилдгээр Бразилын шигшээ багийн Мартаг нэрлэжээ.

Энэ үеэр домогт довтлогч  Пушкашийн нэрэмжит оны шилдэг гоолоор Египет довтлогч Мухамед Салагийн  Эвертон клубийн хаалганд оруулсан гоолыг шалгаруулжээ. Мөн шилдэг дасгалжуулагчаар  Францийн шигшээгийн Диде Дашем нэрлэгдсэн байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?