Ливерпүүл энэ улирлын гарааг 6 дараалан ялсан гялалзсан амжилт үзүүлсэн. Тэд Аваргуудын Лигийн эхний тоглолтоо ч мөн хожсон. Премьер Лигийг Манчестер Сити, Челси нар нэг ч хожигдолгүйгээр хошуучлагчдын эгнээнд жагсаж буй. Лигийг 6 дараалан ялсан ялалтаар эхлүүлсэн 5 дахь багаар ийнхүү Ливерпүүл тодорч буй юм байна. Манчестер Сити, Ньюкастл, Челси, Арсенал зэрэг 4 баг энэ амжилтыг давтсанаас Челси, Арсенал багууд тэр жилдээ аваргын цомыг өргөсөн байна. Харин Ливерпүүлийн хувьд энэ жил түрүүлэх магадлалтай. Клопп дасгалжуулсан багаа 3 дахь жилдээ аварга болгодог гэсэн үнэлгээ Ливерпүүлийг түрүүлнэ гэдэг магадлалыг ихэсгэж байна.
Юрген Клопп Германы Дортмунд Боруссия багийг яг 3 дахь жилдээ аварга болгосон.
Одоогоор Мане, Фермино, Салах нарын гурвалын довтолгоог зогсоох баг алга. Тэд заавал гоолддог. Хамгийн сүүлд дэлхийн од тамирчин Неймар, Мбаппе нарын Парис Сан Жермений хаалганд тэд 3 гоол зоосон. Сүүлийн гоолын эзэн нь Фермино байлаа.