МОНГОЛЫН ШАТАРЧИД ЭХНИЙ ӨРӨГТӨӨ ХОЖИЛ БАЙГУУЛАВ

2018-09-25  

Гүрж улсын Батуми хотод шатрын спортын Дэлхийн 43 дугаар наадам эхэллээ. Олимпиадын нээлттэй ангилалд 185 орон, эмэгтэй ангилалд 150 орны нийт 1700 орчим тамирчин оюун ухаанаа сорьж байна.

Монголоос их мастер Ц.Батчулуун, олон улссын мастер С.Билгүүн нараар ахлуулсан тамирчид оролцож байгаа юм. Манай баг эхний тойрогт Африкийн Этиопийн багийн тамирчидтай өрсөлдөж 4:0-ээр ялав. Ингэснээр тэмцээний 46 дугаарт бичигдэж байна.

Харин гавьяат тамирчин Б.Мөнгөнтуулаар ахлуулсан  эмэгтэй баг тамирчид  Шри Ланкын багийг 4:0-ээр илүүрхэж есдүгээрт эрэмбэлдэгдэж байна. Тэмцээн ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга