Л.ОТГОНБААТАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-09-26  

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэйчүүдийн -100 кг-д барилдсан  олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ.

Л.Отгонбаатар эхний даваанд АНУ-ын бөх Л.А.Смиттэй хийж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялалт байгуулсан. Хоёр дахь барилдаандаа Чилийн тамирчин Томас Бриченог вазари үнэлгээгээр илүүрхэж  шилдэг 16-д шалгарсан юм. Удаад нь Латвийн тамирчин Жевгенис Бородавкотыгүүрэх мэхээр цэвэр ялсан байна. Хэсгийн аваргын төлөөх хариуцлагатай барилдаанд  Португалийн Хорхе Фонсекаг тонгорсноор их шөвөгт шалгарчээ. Харамсалтай нь мөнгөн медалийн төлөө олимпын наадмын мөнгө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Гүржийн Варлам Липартелианид хөмрүүлж ваззари үнэлгээ алдаж ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн оны дэлхийн аварга Японы тамирчин Арон Волфыг хагалж өшиглөж цэвэр ялжээ.

Л.Отгонбаатар  2016 оны олимпын наадамд шагналт тавдугаар байр эзэлж байсан юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?