МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД КАРАБА КАПЫГ ОРХИЛОО

2018-09-26  

Манчестер Юнайтед Караба капаас хасагдлаа

Английн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Караба кап” тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.

Алдарт Манчестер Юнайтед Олд Траффорд цэнгэлдэхдээ доод лигийн сулхан өрсөлдөг Дерби Каунтиг хүлээн авсан ч барсангүй. Тоглолтын үндсэн болон нэмэлтцаг 2:2-оор өндөрлөж торгуулийн цохилтоор Дерби ялж аялалаа цааш үргэлжлүүлэхээр болжээ.

Тоглолтын эхний үеийн 3 дахь минутад Испани хагас хамгаалагч Хуан Мата эхний гоолыг оруулсан бол шийдвэрлэх хоёрдугаар үеийн 59 болон 85 дахь минутад Харри Уилсон, Марриот нар гоолдож  Дербид тэргүүлэл авчирчээ. Харин нэмэлт цагийн 95 дахь минутад Маурен Феллани гоол оруулж тооны харьцааг тэнцүүлсэн байна. Улмаар торгуулийн цохилт гүйцэтгэхэд Фил Женес  амжилтгүй гүйцэтгэж багаа хөөджээ.

Энэ тоглолтын шилдгээр Дерби клубийн хагас хамгаалагч Харри Уилсон шалгарсан юм. Сонирхуулахад Дербигийн дасгалжуулагчаар Английн шилдэг хагас хамгаалагч Френк Лэмпард ажилладаг билээ.  

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?