9-р сарын 29-нөөс 10-р сарын 8-нд Польш улсын Хориньец~Здрүй (Horyniec-Zdrój) хотноо зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын багийн ДАШТ болно.
Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ удаагийн тэмцээнд охид, хөвгүүдийн багаар оролцох гэж байна.
Охидын багийн бүрэлдэхүүн : ДДХМ Э.Хүслэн (U-19), СМ Б.Мишээл (U-17), ДМ Б.Лхагвадолгор (U-14)
Хөвгүүдийн багийн бүзрэлдэхүүн : СМ Б.Пүрэвжаргал (U-19), СМ С.Мөнх-Оргил (U-17), СМ Б.Энхрийлэн (U-14)
Дасгалжуулагч: Ц.Алтанхуяг нар оролцоно. Олимпиад буюу багийн ДАШТ-нд манайхан өмнө нь гурван удаа оролцож, 1998 онд 8-р байр, 2003 онд 9-р байр, 2010 онд 7-р байр эзэлж байсан түүхтэй.
МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО