ЖҮДОЧИД ГУРВАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-09-28  

Бөхийн жүдо барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотод болж өндөрлөлөө.

Орон орны шилдэг тамирчид чуулсан Бакугийн дэвжээнээс   Монгол Улсын үндэсний шигшээ багийн жүдочид гурван хүрэл медаль зүүсэн амжилт үзүүлэв. Эмэгтэйчүүдийн 57кг-д хүч үзсэн хөдөлмөрийн баатар Д.Сумьяа хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон олон улсын хэмжээний мастер Лхагвасүрэнгийн Отгонбаатар дэлхийн аварга Арон Волфийг хожиж хүрэл медалийн тавцанд зогссон билээ. Тэмцээний сүүлийн өдөр үнэмлэхгүй жинд залуучуудын дэлхийн аварга Өлзийбаярын Дүүрэнбаяр барилдаж олимп, дэлхийн аварга   Лукас Краплекийг ялж мөн л хүрэл медаль зүүсэн.

Энэ амжилтуудаар  Монгол Улсын шигшээ баг 14 дүгээрт жагслаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс жүдо бөхийн эх орон Японы тамирчид долоон алтан медаль хүртэж тэргүүлсэн бол БНСУ-ын тамирчид хоёр алтан медаль зүүж удаалжээ.     

 

 

О.ДАШ   

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
амжилт хүсье:Жудо, чөлөөтийн бөхчүүдийг япончууд шиг бэлтгэх боломж бий юү? Монголд гавъяат, ардын дасгалжуулагч нар японыхоос олон байх. ТЭДНИЙ хөдөлмөр үр дүн муутайг бид харах л юм. ӨӨРЧЛӨЛТ хэрэгтэй. Ганц 2 мэхтэй бөх аваад дэлхийн аваргад явж болохгүй 2018-09-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?