КОНОР МАКГРЕГОР ХАБИБ НУРМАГОМЕДОВТОЙ ТУЛАЛДАНА

2018-09-28  

Тулааны спорт сонирхогчдыг анхаарлыг “UFC229”-ын зодоон гойд ихээр татаж байна. “UFC” холбооны тэргүүн Дана Уайт Ирланд шилдэг тулаанчтай дахин шинэ гэрээ байгуулснаа албан ёсоор зарлалаа. Улмаар Конор Макгрегор ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовтой ирэх сарын 6-нд тулаан АНУ-д тулалдахаар болсон юм.  

“UFC 229” тулаан бол К.Макгрегорын хувьд сүүлийн хоёр жилд хийж буй анхны тулаан юм. Тэрбээр 2016 оны арваннэгдүгээр сард Эдди Алваресийг техникийн хүнд цохилтоор ялснаас хойш албан ёсны тулаанд оролцож амжаагүй байгаа юм. Энэ хугацаанд мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мэйвэйдертэй тулалдаж ялагдсан юм.  К.Макгрегор дүрэм ёсоор аваргын бүсээ хамгаалах тулаан хийгээгүй учраас цолоо хураалгаад байгаа. Харин түүний өрсөлдөгч Хабиб Нурмагомедов өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд Эл Яквинтаг ялж аварын бүс гардсан юм.

Өмнө нь Конор Макгрегор Хабиб Нурмагомедовын багийнхан сууж явсан автобусны цонх руу сандал шидэж танхайрснаар аавын хаалга татах дээрээ тулж  байсан билээ.

Энэ талаар “Хабиб Нурмагомедовын аав Абдулманап Нурмагомедов “Дараагийн удаа Конор автобустай биш хүүтэй минь жинхэнэ эр хүн шиг тулалдах ёстой” гэж хэлээд байсан юм.

Энэ удаа хоёр шилдэг тулаанч гудамжинд бус тулааны рингенд зодолдох нь ээ. Тулааны спортын мэргэжилтнүүд энэ тулаан хамгийн олон хүн үзнэ гэж тооцоолж байгаа юм.

 

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?