ТИМО БОЛЛ 37 НАСАНДАА ЕВРОПЫН АВАРГЫН ЦОМЫГ ДАХИН ӨРГӨЛӨӨ

2018-10-01  

Нас нь 37 хүрсэн ч, дэлхийд чансаагаараа 4-т эрэмблэгдэж буй Германы теннисчин Тимо Болл буурал тивд дахин аваргалж, 7 дахь алтан медалиа зүүлээ. Тэрбээр 2002 онд анх удаа Европын аварга болж, таван жилийн дараа 2007 онд аваргаа хамгаалж, хошой аварга болж байсан. Тэгвэл 2018 онд 7 дахь аваргаа" хийлээ". Тэрбээр Европын аваргаас баг, хос, нэг бүрчилсэн төрлөөр нийт 25 медаль хүртсэнээс 7 нь нэгбүрчилсэн төрлийн алтан медаль юм.

Теннис бол зөвхөн залуу насны спорт биш, бэлтгэл сайн бол 37 насандаа ч аваргалж болно гэдгийг тэр үлгэрлэлээ. Түүнтэй Румын улсын теннисчин Ионеску финалдаж 4:1-ээр хожигдож мөнгөн медаль дээр буусан нь Ионескугийн хувьд дээд амжилт болж байна. Монгол улсын хувьд ч гэсэн 2018 оны УАШТ-д Я.Бэгз 40 насандаа түрүүлж, 3 дахь түрүүгээ авсан бол 36 настай Баярмагнай түүнтэй финалдсан.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?