Х.НЯМДОРЖ МӨНГӨ, Г.БААТАРСҮРЭН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

2018-10-01  

Чөлөөт бөхийн 2018 оны ахмадын ДАШТ Македоний нийслэл Скопьед үргэлжилж байна. Эхний өдөр манай тамирчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр “C”, “D” ангиллын барилдаан болоход манай долоон тамирчин хүч үзсэнээс нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртэв.

“C” ангилал буюу 46-50 насны ангиллын 70 кг-ын жинд ахмадын ДАШТ-ний алт, мөнгөн медальт, Говь-Алтай аймгийн тамирчин ОУХМ Хаянхирваагийн Нямдорж ахмадын ДАШТ-д гурав дахь удаагаа финалдаж, мөнгөн медалийн эзэн болсон. Тэрбээр Македонд 1/8 шигшээд Молдавын Марин Хамозаг 8:6-гаар, шөвгийн наймд Казахстаны Арман Имансейтовыг 7:0-ээр, хагас шигшээд Кыргызстаны Кубан Эркимбековыг оноогоор цэвэр (12:2) ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд Украины Роман Яценкод 2:9-өөр ялагджээ.

“С” ангиллын 62 кг-д 2016 оны ахмадын дэлхийн аварга, Орхон аймгийн тамирчин ОУХМ Гэндэндоржийн Баатарсүрэн хүрэл медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт Налайх дүүргийн тамирчин М.Мөнхнэмэхийг ялж шагналын тавцанд зогссон юм.

 

 

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?