ЛИВЕРПҮҮЛ ЧЕЛСИ ЭВИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

2018-10-01  

Английн премьер лигийн долдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдлаа. Энэ тойрогт лигийг хожигдолгүй тэргүүлж байсан Ливерпүүл “шил даран” дарж явсан Челсигийн “Стэнфорд Бридж” цэнгэлдэхэд зочилж онц сонирхолтой тулааныг өрнүүлээ.

Өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор Ливерпүүл гол асуудлаа шийдвэрлэж Ромагаас Бразил хаалгагч Аллисон Беккерийг хаалгагчдын рекорд үнэ буюу 66.8 сая фаундаар худалдаж авсан. Гол өрсөлдөгчийнхөө нүүдлийг Челси зүгээр хараад суусангүй. Атлетик Билбао багаас Испани хаалгагч Кепа Аризабалагаг 71 сая фаундаар өөрийн болгосон. Дэлхийн хамгийн үнэтэй хоёр хаалгагчийн чухамхүү хэн нь шилдэг болохыг энэ өдрийн тулаанаас хүлээж байв. Хамгаалалтын мэргэжилтэн Антонио Контег халж явуулсан Челсигийн тоглолт  эрс өөрчлөгджээ. Нээлттэй довтолж тоглодог Ливерпүүлийн эсрэг ижилхэн довтолсон, хурдтай үзүүштэй хөлбөмбөг үзүүлж байлаа.

Тоглолтын эхэнд өнгөрсөн улирлын шилдэг тоглогч Мухамед Салад гоол оруулах боломж олдсон ч Рудигер хаалганы шуган дээрээс бөмбөгийг холдуулсан. Үүний хариуд Реалмадридаас Челсид зээлээр тоглож буй Ковачичийн талбайн төвөөс өгсөн чихэр шиг дамжуулалтыг Белги шидтэн Эден Азар гоол болгов. Үүнд Ливерпүүлийн залуу хамгаалагч Тренд Александр Арнолд байрлалын алдаа гаргаж багаа хөөдсөн. Шийдвэрлэх хоёрдугаар үед багууд харилцан аюултай довтолгоонуудыг ээлж дараалан өрнүүлж байсан дэлхийн үнэтэй хаалгагчид тухай бүрт нь үүргээ сайн гүйцэтгэж байлаа. Тоглолтын төгсгөл ойртоход хэрэгтэй гоолоо оруулсан Челси зүү орох зайгүй хамгаалж эхлэв. Энэ үед Юрген Клопп “сүүлчийн сэлэмээ” сугалж Англи довтлогч Даниел Старрижийг талбайд гаргалаа. Удсан үгүй өнөөх нь 16метрйин шугамын гаднаас солгой хөлөөрөө хүчтэй цохиход нь дэлхийн хамгийн үнэтэй хаалгач Кепа Аризабалага юу ч хийж чадсангүй. Тоглолтын тооны харьцаа 1:1 болж тэнцсэн нь эцсийн үр дүн болов. Энэ тойрогт тэргүүлэгчдийн тэнцээг Манчестер сити овжин ашиглаж Брайтон хов Альбионыг 2:0-ээр илүүрхэж хүснэгтийг 19 оноотой тэргүүлж эхэллээ. Энэ тойрогт тоноо алдсан Ливерпүүл ижил оноотой ч гоолын зөрүүгээр дэд байрт бичигдэж байна.      

Энэ тойрогт явагдсан тоглолтуудын үр дүн

Манчестер Юнайтед 1:3 Уэстхем

Тоттенхем 2:0 Хадерсфиелд Таун

Арсенал  2:0 Уатфорд

Уолверхемптон 2:0 Саутхемптон

Нью касл 0:2 Лестр сити

Эвертон 3:0 Фүлхем

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?