ХОРТ ХАВДАРТАЙ 18 САЯ ХҮНДЭЭ АНХААРЧ БАЙНА

2018-10-01  

Хавдрын чиглэлийн дэлхийн манлайлагчдын хурал Малайзын Куала Лумпур хотод болж байна. 350 гаруй шийдвэр гаргагч нар чуулсан энэ удаагийн хурлаар "Бүх хүнд хавдрын эмчилгээг хүргэх" уриатай хуралдаж байгаа юм байна.

Манай улсаас хавдрын чиглэлийн манлайлагчдийн хуралд Хавдрын үндэсний зөвлөл нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан оролцож байна.

Энэ үеэр Армени улсын Ерөнхий сайдын эхнэр Армени улс бүс нутагтаа хавдрын чиглэлээр манлайлж оролцохоо илэрхийлжээ. Манай тэргүүн хатагтай нар олон нийтийн ажилд санаа сэтгэл, гар бие оролцдог цаг хэзээ ирэх юм бол.

Дэлхий нийтэд одоогийн байдлаар 18 сая хүн хорт хавдраар өвчилсөн байна. Ирээдүйд 2040 он гэхэд 29 сая болж өсөх төлөвтэй байгаа гэжээ. Иймд урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, эмчлэх  нь чухал асуудлын нэгд зүй ёсоор хөндөгдөж дэлхий нийт ийнхүү хуралдаж байна.

Хөгжсөн орнуудад хавдрын эмчилгээний үр дүн 90% байхад хөгжиж буй зарим орнуудад 10% байна. Яаж энэ том зөрүүг арилгах, хэрхэн хамтран ажиллах талаар энэ удаа яригдаж байна.

 

 

Ц.ТЭГШБУЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?