ПОЛЬШИЙН БАГ ДЭЛХИЙН АВАРГА ЦОЛОО ХАМГААЛЛАА

2018-10-02  

Эрэгтэйчүүдийн волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали болон Болгар улсуудад  зохион байгуулагдаж өндөрлөнө. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг тус тэмцээнд таван тивийн шилдэг 24 баг өрсөлдсөнөөс 2016 оны олимпийн наадмын аварга Бразил, дэлхийн аварга цолоо хамгаалан талбайд гарсан Польшийн багууд шигшээд шалгарсан юм.

Шигшээ шатанд шалгарсан хоёр баг дэлхийн аваргын финалд өмнө нь хоёр удаа тулж  нэг, нэг хожил аваад байсан. Энэ жил дэлхийн аваргын финалд гурав дахь удаагаа тулахад Польшууд илүүрхэж, 3:0-ээр (28-26, 25-20, 25-23 ) ялж дэлхийн аварга шалгаруулах гурав дахь алтан медалиа зүүв. Бразилын шигшээ багаас де Соуза болон Дуглас Соуза нар л 10-аас дээш оноо авсан ч  бусад нь  хангалттай сайн байсангүй. Харин Польшийн багаас хоёр тоглогч 10-аас дээш оноо, нэг тоглогч 20-иос дээш оноо авсан. Мөн тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор Курек шалгарчээ. Тэрбээр тэмцээний турш 113 довтолгоог амжилттай болгосон бол 20 блок хийж 14 удаа давуулалтаа оноо болгожээ.

Харин хүрэл медалийг АНУ-ын шигшээ баг 23-25, 25-17, 30-32, 25-19 харьцаатай өрсөлдөгч Сербийн шигшээ багийг буулгаж авснаар хүртсэн. АНУ-ын шигшээ баг дөрвөн жилийн өмнө 7-р байранд орж байсан бол Сербийн шигшээ багууд 9-р байранд шалгарч байсан билээ.

 

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?