ЭМЭГТЭЙ ШАТАРЧИД 16 ДУГААРТ БИЧИГДЭЖ БАЙНА

2018-10-03  

Дэлхийн 43 дахь удаагийн шатрын олимпиад Гүржийн нийслэл Батуми хотын “Black Sea Arena” цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Өнгөрөгч есдүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн олимпиад нээлттэй буюу эрэгтэйчүүдийн ангилалд 185, эмэгтэйчүүдийн ангилалд 150 орны нийт 1700 орчим шатарчин оролцож байгаа юм.

Тэмцээний долоо дахь өргийн тоглолт  болж өндөрлөлөө.  Монгол Улсын эрэгтэй баг Венесуэлыг 2,5:1,5-аар хожиж, 44-р байрт жагсаж байна. Харин тэмцээний эхний өргүүдэд тэргүүлэгчийн нэгдүгээр эгнээнд бичигдэж байсан Монгол Улсын эмэгтэй баг 16-р байр руу ухарлаа. Тэд өчигдөр долоо дахь өрөгт Индонезийн багтай тоглож, 3.5:1.5-аар хожжээ.

Манай эмэгтэй баг тавдугаар өрөгт АНУ-д, зургадугаар өрөгт Румын багт хожигдсоноор тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдээд байна. Өнөөдөр найм дахь өргийн тоглолт болох бөгөөд эрэгтэй баг Узбекстан, эмэгтэй баг Польшийн багтай тоглохоор оноолт таарсан байна. Тэмцээн 11 өрөг болж, энэ сарын 6-ны өдөр дүнгээ гаргана.

Эрэгтэй багийг Азарбайжан, Польш, АНУ, Армен, Энэтхэг тэргүүлж байгаа бол Монгол Улсын баг 44-р байрт бичигдэж байна. Эмэгтэй багийг Армен, БНХАУ, Украйн, Гүрж, Румын, АНУ, Энэтхэгийн багууд тэргүүлж байгаа бол Монгол Улсын баг 16-р байрт бичигдлээ. Чансааны 47 дугаарт эрэмбэлэгдсэн Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд их мастер Ц.Батчулуун, олон улсын мастер Г.Мөнхгал, Н.Баттулга, С.Билгүүн, ФИДЕ мастер У.Насанжаргал нар багтсан. Багийн дасгалжуулагчаар их мастер Б.Хатанбаатар ажиллаж байна.

17 дугаарт эрэмбэлэгдсэн эмэгтэй багт их мастер Б.Мөнгөнтуул, Д.Номин-Эрдэнэ, Т.Батчимэг, олон улсын мастер Д.Янжиндулам, ФИДЕ мастер Т.Мөнхзул нар багтсан. Дасгалжуулагчаар ФИДЕ мастер С.Ган-Од, “Мончесс” клубийн дасгалжуулагч Ц.Батсайхан нар ажиллаж байна.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?